Бетон зуурмаг
Барилгын зориулалт, зураг төслийн шаардлагад нийцүүлэн M200–M450 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэнэ.
Дэлгэрэнгүй ›Барилгын зориулалт, зураг төслийн шаардлагад нийцүүлэн M200–M450 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэнэ.
Дэлгэрэнгүй ›55 метрийн өндөрт ажиллах бетон шахуургаар өндөр, алслагдсан цэгт бетон цутгана.
Дэлгэрэнгүй ›Авто замын ус зайлуулах хоолой зэрэг бетон эдлэл хийх тоног төхөөрөмжтэй.
Дэлгэрэнгүй ›Сайншанд бетон зуурмагийн үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах бөгөөд барилга угсралт, авто зам, инженерийн байгууламж болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд бетон зуурмаг үйлдвэрлэж, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэлийн бааз юм.
Манай үйлдвэр нь орчин үеийн HZS60 автомат бетон зуурмагийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дэд бүтэц, бетон тээвэрлэлт болон шахуургын техник хэрэгсэлд тулгуурлан захиалагчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилготой.
Чанартай бетон. Найдвартай нийлүүлэлт. Урт хугацааны хамтын ажиллагаа.
Хүчин чадал ›
| Үйлдвэрийн загвар | HZS60 |
|---|---|
| Нэрлэсэн хүчин чадал | 60 м³/цаг |
| Удирдлага | Автомат удирдлагын систем |
| Холих төхөөрөмж | Хос голт албадмал холигч |
| Бетоны төрөл | M200–M450 |
Үйлдвэрлэлийн хүчин чадал нь бетон зуурмагийн найрлага, түүхий эдийн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн нөхцөлөөс хамаарна.
| M200 | Ерөнхий зориулалтын бетон |
|---|---|
| M250 | Барилгын хийц, суурь |
| M300 | Барилга угсралт |
| M350 | Даацын хийц, зам талбай |
| M400 | Өндөр бат бэх шаардсан байгууламж |
| M450 | Зам, гүүр болон тусгай зориулалтын байгууламж |
Бүтээгдэхүүний чанарыг холбогдох стандарт, зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хянана.
Автомат удирдлагатай, хос голт албадмал холигчтой.
Бетон зуурмагийг барилгын талбайд тээвэрлэнэ.
Өндөр, алслагдсан цэгт бетон шахна.
Түүхий эд ачих, зөөвөрлөх тоног төхөөрөмж.
Дүүргэгч материалын тээвэрлэлт.
Цемент нийлүүлэлт, силос дүүргэлт.
Бид Дорноговь аймаг болон бүс нутгийн барилга, авто зам, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд бетон зуурмаг нийлүүлэх чиглэлээр барилгын компаниуд, ерөнхий гүйцэтгэгчид, хөрөнгө оруулагч болон захиалагч байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.